Жирэмсний дасгал

168,000₮
Богино тайлбар
Электрон бараа 6

Жирэмсний дасгалын ач холбогдол

  • Жирэмсний дасгалыг тогтмол, идэвхтэй хийснээр мэдрэл, булчингууд, үе мөч амарч сэргэх бөгөөд уян хатан байдал нэмэгдэж, бүх биеэр тархах энергийн урсгал, эрч хүчийг нэмнэ.
  • Дасгал хийгээд илүү ачаалал аваад харин ч эсрэгээрээ ядарна гэж ихэнх хүмүүс боддог боловч тогтмол, идэвхтэй дасгалд явж байгаа ээжүүд илүү хөдөлмөрийн бүтээмжтэй, эрч хүчээр дүүрэн байдаг.
  • Жирэмсний нойргүйдлээс сэргийлэх хамгийн энгийн арга бол тогтмол, идэвхтэй дасгал хийх. Дасгал хөдөлгөөн хийж цусны эргэлтээ хурдасгаснаар нойргүйдлийг та мартах болно.
  • Ээж тогтмол идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж байвал гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн ч мөн адил илүү сайн байна. Өөрөөр хэлбэл өтгөн хаталт баяртай.
  • Жирэмсний хугацаанд ихэнх эмэгтэйчүүдэд ядарч сульдах, тайван бус болох, нуруу чилж өвдөх, хөл гар бадайрах, хавагнах, шөрмөс татах, булчин зангирах г.
  • Тогтмол идэвхтэй дасгал хөдөлгөөн хийснээр тархинаас аз жаргалын даавар ихээр ялгарч стресс багасна.
  • Жирэмсний үеийн чихрийн шижинд өртөх эрсдэлээс сэргийлж, хэт том хүүхэд төрөхөөс хамгаална.
  • Иогийн дасгалыг тайван, намуухан орчинд ямар ч таагүй зүйл бодохгүйгээр анхаарлаа төвлөрүүлэн хийвэл бүх бие амарч, тайвшран, цусны эргэлт сайжирч улмаар урагт очих цусан хангамж нэмэгддэг.
  • Дасгал бүрийг зөв амьсгалын техниктэй хослуулж хийх нь хүүхдэд очих хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдэж, хүүхдийн өсөлт бойжилтод эергээр нөлөөлнө.

Жирэмсэн ээж та бяцхан үрийнхээ төлөө өөрийгөө хайрлаарай

#азжаргалтайжирэмслэлт

#азжаргалтайгэрбүл

#bestmothermongolia

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл